Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(760)
— 2316 —

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалт: “16.1.16.мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд.” 2/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:

“19.3.Албан татвар ногдуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн тухайн банкин дахь нийт хадгаламжийн хүүгийн орлогоос энэ хуулийн 16.1.16-д заасан чөлөөлөгдөх хадгаламжийн хүүгийн орлогыг хасч тооцно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Төрийн мэдээлэл · 2012 · № 43 (760)2316-р хуудас