Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(760)
— 2315 —

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.4 дэх заалтын “болон концессын гэрээгээр хэрэгжүүлэх” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.4.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2.19 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.2.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ “0.5” гэснийг тус бүр “0.8” гэж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ “0.5” гэснийг тус бүр “0.2” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2012 · № 43 (760)2315-р хуудас