Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.
39.3.Харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь холбогдох албан тушаалтандаа энэ хуулийн 39.2-т заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.
39.4.Энэ хуулийн 39.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллагаас түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
39.5.Тагнуулын байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүний дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.
39.6.Энэ хуулийн 39.5-д заасныг зөрчсөн этгээдийг шүүгч ерэн зургаагаас дөрвөн зуун наян тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
40 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
40.1.Энэ хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан цаазаар авах ялыг гүйцэтгэх журам , ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичиг нь төрийн нууцын “Маш нууц” зэрэглэлд хамаарах бөгөөд байнга нууцална.