Төрийн нууцын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газар нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, журам, жагсаалтыг боловсруулж, батлах, хууль тогтоомжийг сурталчлах, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын дарга нар салбар, байгууллагын хэмжээнд нууцлах албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор батална.
4 дүгээр зүйл.Тагнуулын байгууллага төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах ажилтнуудад сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлнэ.
5 дугаар зүйл.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн дагуу ил болгох баримт бичиг, бусад зүйлийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн төрийн байгууллага, бусад хуулийн этгээд шийдвэрлэнэ.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Төрийн нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.