Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
25.7.Архивт байгаа төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, түүний тээгчийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ил болгосны дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийн “Төрийн нууцын тухай” гэснийг “Төрийн болон албаны нууцын тухай” гэж өөрчилсүгэй.