Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1123)
— 1016 —

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн “нэгэн бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн” гэснийг “2 жилийн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5.л дэд заалтын “хэрэгслийн” гэсний дараа “болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийн” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2020 · № 21 (1123)1016-р хуудас