Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 83
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 83 хот
Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан онц чухал-маш нууц, маш нууц, нууц зэрэглэлд хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нийцүүлэн нууцын зэрэглэлийг шинэчлэн тогтоохтой холбогдсон арга хэмжээг зохион байгуулах ажлыг Тагнуулын ерөнхий газар /Б.Хурц/-т даалгасугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Ж.Энхбаяр/, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /Ц.Энхтүвшин/-д даалгасугай.
2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 84 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн