Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(953)
— 2233 —

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

борлуулалтын үнэлгээний 2.5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байна.

473.2.Энэ хуулийн 473.1-д заасныг үл харгалзан алтанд ногдох

ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг энэ хуулийн 47.4, 47.5-д заасны дагуу ногдуулна.

473.3.Энэ хуулийн 473.1, 473.2-т заасан борлуулалтын үнэлгээг

энэ хуулийн 47.2-т заасан зарчмаар тодорхойлно.”

5/48 дугаар зүйлийн 48.13, 48.14 дэх хэсэг:

“48.13.Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа

жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд ажлын төлөвлөгөөг энэ хуулийн 48.6.2-т, тухайн жилийн ажлын тайланг 48.1.2-т заасан хугацаанд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

48.14.Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь

энэ хуулийн 473 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг энэ хуулийн 48.9-т заасны дагуу татварын албанд тушааж 48.10-т заасны дагуу холбогдох мэдээллийг нийтэд мэдээлнэ.”

6/53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэг:

“53.6.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд үүсмэл орд

ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.”

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн

26.7 дахь хэсгийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэсний дараа “болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл” гэж, 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн “ашиглалтын” гэсний дараа “болон үүсмэл орд ашиглах” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

4.1.23 дахь заалтын “үүсмэл ордын” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:

"9.6.Энэ хуулийн 9.1.6-9.1.8-д заасан тусламж, үйлчилгээний

зардлын төлбөр энэ хуулийн 6.1.4-т заасан даатгуулагчид хамаарахгүй."

2/141 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн

"141.1.Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь

Үндэсний зөвлөл байна.

141.2.Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байх бөгөөд

ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана:

141.2.1.Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн,

нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;

141.2.2.даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн;

141.2.3.ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн.

141.3.Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын

санал болгосноор Улсын Их Хурал таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

141.4.Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох

Байнгын хороо батална.

141.5.Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Нийгмийн

даатгалын тухай хуулийн 27.2.3-т заасан ажлын алба хэрэгжүүлнэ.

141.6.Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог харгалзан

улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллын дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тогтооно."

3/14 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 8-11 дэх заалт:

"14.9.8.энэ хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын

сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;

14.9.9.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар, энэ хуулийн 11.2-т заасан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох;

Төрийн мэдээлэл · 2016 · № 44 (953)2233–2234-р хуудас