Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(953)
— 2235 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

14.9.10.Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт

олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;

14.9.11.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх

байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах."

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар

зүйлийн 16.1.4 дэх заалтын "үйл ажиллагааг" гэсний дараа "энэ хуулийн 14.9.11-д заасан журмын дагуу" гэж, мөн зүйлийн 16.1.6 дахь заалтын "энэ хуулийн 14.9.1," гэсний дараа "14.9.8-14.9.11-д" гэж, 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын "эмчилгээний" гэсний дараа "болон санхүүгийн" гэж, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалтын "зөвлөлийн гишүүний" гэсний дараа "энэ хуулийн 141.6-д" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар

зүйлийн 7.1.6 дахь заалтын “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл” гэж, 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.4 дэх заалтын "улирал бүр" гэснийг "хагас жил" гэж, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалтын дугаарыг "14.9.12" гэж, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын "нийгмийн даатгалын байгууллагаас" гэснийг "эрүүл мэндийн байгууллагаас" гэж, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалтын "нэмэгдэл цалин" гэснийг "урамшуулал" гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.1 дэх заалтын “эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор

дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.4.40 дэх заалт:

“5.4.40.Спортыг дэмжих сан;”

2/5 дугаар зүйлийн 5.4.41 дэх заалт:

“5.4.41.Эрүүл мэндийг дэмжих сан.”

3/6 дугаар зүйлийн 6.4.22 дахь заалт:

“6.4.22.Спортыг дэмжих сан;”

4/6 дугаар зүйлийн 6.4.23 дахь заалт:

“6.4.23.Эрүүл мэндийг дэмжих сан.”

5/217 дугаар зүйл:

“217 дугаар зүйл.Спортыг дэмжих сан

217.1.Спортыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан

нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ.

217.2.Энэ хуулийн 217.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан

арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

217.2.1.нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй

хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

217.2.2.өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг

шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

217.2.3.үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг

үзүүлэх;

217.2.4.үндэсний хэмжээний тэмцээн, наадмын

сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл

ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

217.3.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журмыг

Засгийн газар батална.”

6/218 дугаар зүйл:

“218 дугаар зүйл.Эрүүл мэндийг дэмжих сан

218.1.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д

заасан эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь болон тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдэнэ.

218.2.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь

чиглэлээр эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

218.2.1.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;

218.2.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;

218.2.3.орчны эрүүл мэндийг хамгаалах;

218.2.4.осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй

амьдралын орчныг бүрдүүлэх;

218.2.5.сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи,

мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;

218.2.6.эмийн зохистой хэрэглээ;

218.2.7.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн

байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.

218.3.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл

мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын үр дүнтэй санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжих, урамшуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж болно.

218.4.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг нийгмийн

эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж болно.

218.5.Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах

журмыг Засгийн газар батална.”

7/34 дүгээр зүйл:

“34 дүгээр зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам

“34.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

4.1 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,” гэснийг, 5 дугаар зүйлийн 5.4.36, 5.4.39 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2.10, 6.2.12 дахь заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.”

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26

дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн “6.4.6” гэсний өмнө “6.4.4,” гэж, “6.4.10” гэсний дараа “, 6.5.3” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “5.4.33” гэсний дараа “5.4.40, 5.4.41” гэж тус тус нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 44 (953)2235–2237-р хуудас