Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 319 —

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн өөрөө хариуцан төлөх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлнө.

3 дугаар зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15.1-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын төв байгууллага хэрэгжүүлнэ.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)319-р хуудас