Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(953)
— 2232 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28 дахь заалт:

“4.1.27.“үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт,

баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;

4.1.28.“үүсмэл орд ашиглах” гэж энэ хуулийн 4.1.27-д заасан

хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг.”

2/9 дүгээр зүйлийн 9.1.14, 9.1.15 дахь заалт:

“9.1.14.үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой

холбогдсон үйл ажиллагааны журмыг батлах;”

9.1.15.үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага,

үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах.”

3/26 дугаар зүйлийн 26.10, 26.11 дэх хэсэг:

“26.10.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээдэд

үүсмэл ордыг ашиглуулах тохиолдолд уг гуравдагч этгээдтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэнэ.

26.11.Энэ хуулийн 26.10-д заасан гэрээ, үүсмэл ордыг ашиглах

техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгоно.”

4/473 дугаар зүйл:

“473 дугаар зүйл.Үүсмэл ордоос олборлосон ашигт

малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт

малтмалын нөөц ашигласны төлбөр

473.1.Үүсмэл ордоос олборлосон бүтээгдэхүүнд ногдох ашигт

малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тухайн бүтээгдэхүүний

Төрийн мэдээлэл · 2016 · № 44 (953)2232-р хуудас