Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл буцаах тухай № 36
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно.” гэсэн 3 дахь өгүүлбэр нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 36 хот
Үндэсний аюулгүй байдлын тухай
хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны
өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.