Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 29
2016 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 26-ний өдөр Дугаар 29 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Одонжилийг эгүүлэн татаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуууны Баярмөнхийг томилсугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРж
2016 оны 3 дугаар Улаанбаатар
сарын 4-ний өдөр Дугаар 137 хот
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай
хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 5.2-т заасныг
үндэслэн Монголын Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн 2016 оны төсвийн тухай хууль
болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.