Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(926)
— 1253 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

ГарЧиГ

Монгол Улсын ХУУлЬ

456. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны

дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай 1253

Монгол Улсын ИХ ХУрлын тогтоол 457. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн

төсөл буцаах тухай Дугаар 36 1254

Монгол Улсын ЕрөнХИйлөгчИйн зарлИг 458. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон

томилох тухай Дугаар 29 1255

Монгол Улсын засгИйн газрын тогтоол 459. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль

батлагдсантай холбогдуулан авах зарим арга

хэмжээний тухай Дугаар 137 1255

2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны

дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй:

“17.4.Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг

санаачилсан хууль санаачлагч болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид буцаасанд тооцно.”

Төрийн мэдээлэл · 2016 · № 17 (926)1253-р хуудас