Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(965)
— 372 —

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

“9.1.3.барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх.”

2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

“9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.11 дэх заалт нэмсүгэй:

“7.1.11.цагдаагийн алба.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1/7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэг:

“7.4.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.5.Цагдаагийн төв байгууллага харуул хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн санг хөтөлнө.”

2/21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:

“21.3.Шүүх дараахь тохиолдолд харуул хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хасна:

21.3.1.цагдаагийн байгууллагад бүртгүүлснээс хойш 1 жилийн хугацаанд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулаагүй;

21.3.2.энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон;

21.3.3.бусдыг мөрдөн мөшгөсөн, хүн, хуулийн этгээдийн талаар хууль бусаар баримт сэлт цуглуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын техник, хэрэгсэл ашигласан буюу ашиглахаар олж авсан;

21.3.4.цагдаагийн байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, эсхүл цагдаагийн байгууллагаас энэ хуулийн 21.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардсан баримт бичиг, тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан.”

3 дугаар зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн гарчгийн «тавих хяналт» гэснийг «хяналт тавих, үйл ажиллагааг нь зогсоох» гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 8 (965)372–373-р хуудас