Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
43 дугаар зүйл.Хуулийн этгээдийн нийтлэг эрх, үүрэг
43.1.Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах
чиглэлээр дараахь нийтлэг эрх, үүрэгтэй:
43.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ
шаардлагад нийцсэн ажиллах орчныг бүрдүүлэх;
43.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин
бүрдүүлэхдээ олон улсын чиг хандлагын дагуу түгээмэл загвар хэрэглэхийг эрхэмлэх;
43.1.3.нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад
байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дараалал харгалзахгүй үйлчлэх;
43.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралын
идэвхтэй оролцоо, түүний амжилт, бүтээлийг хамт олонд нь сурталчлах, урамшуулах;
43.1.5.хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд түүнийг ажиллуулж
байсан байгууллагын хувьд тусламж, дэмжлэг үзүүлэх;
43.1.6.өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол
түүний эрх, үүргийг хүлээж авсан этгээд энэ хуулийн 43.1.5-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх;
43.1.7.хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх,
эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих;
43.1.8.ажилтан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны
улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь шүүхээр тогтоогдсон бол хохирлыг нөхөн төлөх;
43.1.9.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны
стандартыг хангаж ажиллах;
43.1.10.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
44 дүгээр зүйл.Гомдол, нэхэмжлэл гаргах
44.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн хуульд заасан эрх нь зөрчигдсөн
гэж үзвэл иргэн, хуулийн этгээдээс зөрчлийг арилгуулахыг шаардах, холбогдох хуульд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.