Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(773)
— 543 —

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай № 19

10.1.3.Монгол Улсын томоохон хот, суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй болно. 10.1.4.агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломж бүрдэж Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжинө.

10.1.5.иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурна. Агаарын тээврийн багтаамж нэмэгдэж тариф буурснаар агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэнэ.

10.1.6.дотоодын агаарын тээврийн өргөн сүлжээ бүрэлдэж бүс, орон нутгийн болон Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөлийг хангах болно.

10.1.7.иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны өндөр стандарт бий болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ.

10.1.8.аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжинэ. 10.1.9.өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан ерөнхий зориулалтын агаарын тээврийн сүлжээ бүрдэж, нийгмийн үйлчилгээг хэрэгжүүлэх боломжтой болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 19 хот

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан

Төрийн мэдээлэл · 2013 · № 8 (773)543-р хуудас