Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмсүгэй:
“4.1.9.нийгмийн хөгжлийн үйлчилгээ.”
2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын “нөхцөлт мөнгөн” гэснийг “нийгмийн халамжийн” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10, 5.1.11 дэх заалтын “төрийн соёрхолт” гэснийг “төрийн шагналт, төрийн соёрхолт” гэж, “жилд” гэснийг “сард” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалт:
“4.1.10.нийгмийн хөгжлийн үйлчилгээ.”. 2/5 дугаар зүйлийн 5.1.14 дэх заалт:
“5.1.14.хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох.”.