Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
44.2.Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хуульд заасан
эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ.
45 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
45.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс
үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
45.1.1.энэ хуулийн 6.5.1, 6.5.2-т заасан зөрчил гаргасан хувь
хүнийг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтад 14 хоногоос доошгүй хугацаагаар хамруулна.
45.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны
буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэм хор, хохирол, хор уршиг учирсан бол буруутай этгээдээр холбогдох хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлнэ.
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн
тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.