Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(916)
— 404 —

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дараахь

хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:

“12.4.Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр,

бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.”

2/12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсэг:

“12.6.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа жижиг зээлд

батлан даалт гаргаж болно.

12.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох,

түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.”

4 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22

дугаар зүйлийн 22.1.8 дахь заалтын дугаарыг “22.1.9” гэж, 29 дүгээр зүйлийн 29.9.13 дахь заалтын дугаарыг “29.9.14” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12

дугаар зүйлийн 12.8.4 дэх хэсгийн “12.3,” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсгийн “ажилтан, ажил олгогч тус бүрд нь” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12

дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт, 15.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.12 дахь заалт, 23.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

жИжИГ, дУНд ҮЙЛдвЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬд НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар

зүйлийн 5.1.5 дахь заалтын “250 сая” гэсний өмнө “50-” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 7 (916)404-р хуудас