Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
ХӨдӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ дЭМжИХ ТУХАЙ ХУУЛЬд НЭМЭЛТ, ӨӨРчЛӨЛТ
1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд доор
дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалт:
“3.1.12.“бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж 50 хүртэл
сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг.”
2/8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
“8.5.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулга,
сургагч багшид тавих шаардлагыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тогтооно.”
3/22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт:
“22.1.8.жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөгдсөн
хөрөнгө;”
4/23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг:
“23.5.Энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг тухайн орлогыг
бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.”
5/29 дүгээр зүйлийн 29.9.13 дахь заалт:
“29.9.13.энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг төвлөрүүлэх,
зориулалтын дагуу зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;”
2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын “малчин” гэсний дараа, 12 дугаар зүйлийн гарчиг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийн “Малчин” гэсний дараа “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч,” гэж, 12 дугаар зүйлийн 12.8.4 дэх заалтын “хөнгөлөлт үзүүлэх” гэсний дараа “, бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” гэж тус тус нэмсүгэй.