Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 5 дугаар
зүйлийн 5.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“5.2.Энэ хуулийн 5.1-д заасан арга хэмжээг аж үйлдвэрийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн
3.1.1 дэх заалтын “эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл” гэснийг “бүсчилсэн хөгжлийн бодлого” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах, тэдгээрт” гэснийг “төсөл, түүнд” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “бүс нутгийн” гэснийг “бүсийн” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.