Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хөтөлбөрийг батлах” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтын “бүс нутгийн хөгжлийн бодлогод” гэснийг “бүсчилсэн хөгжлийн бодлогод” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын “аймаг, нийслэлийн болон сумын хөгжлийн хөтөлбөр” гэснийг “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт болон сумын хөгжлийн дунд хугацааны бодлого” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн стратегитэй” гэснийг “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын
тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын
тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын а/-д “эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн үндсэн чиглэлийг” гэснийг “хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг” гэж, 18.1.2 дахь заалтын е/-д “бүсчилсэн хөгжлийн стратегитэй” гэснийг “бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын а/-д “болон жилийн үндсэн чиглэлийн” гэснийг “зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн“ гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.