Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(908)
— 2095 —

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

төлөвлөгөөний” гэснийг “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх

хэсгийн “эдийн засгийн өсөлтийг” гэснийг “эдийн засаг, нийгмийн хөгжлийг” гэж, мөн зүйлийн 28.3.7 дахь заалтын “бүс нутгийн хөгжлийн бодлого” гэснийг “бүсчилсэн хөгжлийн бодлого” гэж, 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсгийн “Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн” гэснийг “Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь

хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын

тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын “бүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлах, бүсийн хөгжлийн стратегийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг “бүсчилсэн хөгжлийн бодлого, бүсийн хөгжлийн

Төрийн мэдээлэл · 2015 · № 47 (908)2095-р хуудас