Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(767)
— 155 —

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“19.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтнаас бүрдэнэ.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй: 1/29 дүгээр зүйлийн 29.9.9-29.9.12 дахь заалт:

“29.9.9.хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ажиллуулах, шинэчлэх;

29.9.10.мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;

29.9.11.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;

29.9.12.хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөтөлбөрийг орон нутагт

хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, хяналт тавих.”

2/29 дүгээр зүйлийн 29.13.5 дахь заалт:

“29.13.5.хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих.”

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.6, 11.7 дахь хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага” гэсний дараа “болон түүний эрх олгосон байгууллага” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийн “хөдөлмөр эрхлэлтийн ажилтан” гэсний дараа “/хөдөлмөрийн алба/” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“29.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. Хөдөлмөрийн төв биржийн даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

29.4.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтныг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга томилж, чөлөөлнө.”

4 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9.9 дэх заалтын дугаарыг “29.9.13” гэж, 29.13.5 дахь заалтын дугаарыг “29.13.6” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтын “, бодлого, зохицуулалтын шийдвэрийн талаар санал гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 2 (767)155–156-р хуудас