Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(726)
— 517 —

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс зайлсхийсэн ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

18.1.4.хяналт, шалгалтад саад учруулсан ажилтан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.1.7 дахь заалт нэмсүгэй:

“3.1.7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;”

2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын дугаарыг “3.1.8” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтын “зээлийн баталгаа” гэсний дараа “, батлан даалт” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 9 (726)517-р хуудас