Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1082)
— 1086 —

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2007 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6 дахь хэсэг, мөн зүйлийн 14.5.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:

“14.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.”

2/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

“14.6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.”

3/14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалт:

“14.5.6.тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн түрээсийн дэмжлэг үзүүлэх;”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

Төрийн мэдээлэл · 2019 · № 29 (1082)1086-р хуудас