Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
46 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам
46.1.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан Засгийн газрын зээлийн гэрээ, хэлэлцээр, Засгийн газрын гаргасан үнэт цаас болон өрийн баталгааны нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны 2015 оны эхний хагас жилийн байдлаар зарцуулагдаагүй үлдэгдэл хөрөнгийг захиран зарцуулах, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
3 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хэлэлцээний шатандаа орсон зээл болон өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зохицуулна.
4 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр сарын дотор холбогдох байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зээллэг болон өрийн баталгааны талаар тухайн байгууллагад хамаарах аливаа мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй.
5 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуульд заасан журмыг уг хууль батлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд боловсруулж батлах ба шинэ журам батлагдах хүртэлх хугацаанд тухайн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар зохицуулна.