Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1195)
— 3347 —

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр хот

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд

доор дурдсан агуулгатай 25.9 дэх хэсэг нэмсүгэй:

“25.9.Засгийн газрын гадаад зээл авах бэлтгэл ажлыг хангахад

мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa HeolI

2021 foa O 11 dokE* Se* t iia 12 - oa fdo* folegeebEgedo* Hoda

foirI iia fodoridol) t iia DoeeeI HeolI dO

Nemelda forogoleeO DoeeeI

1 dokE* Joii&. foirI iia fodoridol) t iia DoeeeI HeolI iia

25 doge* Joii& dO Doo* t Doredoeesea fegol) t DeI 25,9 dekuA kEseit

NemesokEI=

<< 25,9, Jese( oa Geje* oa GedegedO JikEla febEeO bEleoekE& feji& I

HeehgeeeO dO MoirdeK Jiro^ I SeehKO, Doiso$ oa fesegode& frkulehsea

DoirO iia Jekurgea O Doi$ bEiigolol) t BlbEsoregoljO, Jese( oa Geje*

bEdole% t. >>

2 doge* Joii&. fna HeolI iI 2022 foa O 01 dokE* Se* t iia

01 - O fdo* fca fkulea DegejO Moirde% t.

Moehgo& folo_ oa

YekEt Hore& oa Dero) t Go, {eedeeside* t

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай

282 дугаар зүйл нэмсүгэй:

“282 дугаар зүйл.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

282.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

282.1.1.боловсролын болон холбогдох хууль тогтоомж,

эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

282.1.2.аймаг, нийслэлийн боловсролын газар болон

боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;

282.1.3.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл

ажиллагааг түр зогсоох, хэлбэр өөрчлөх тохиолдолд сургалтын тасралтгүй байдлыг хангах хариу арга хэмжээг авах нэгдсэн зохицуулалт хийх;

282.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.”

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлийн

35.4.9 дэх заалтын “санал” гэсний өмнө “хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийг эрэмбэлэх, шийдвэрлүүлэх” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг

доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг:

“27.1.Боловсролын удирдлагын тогтолцоо нь боловсролын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагаас бүрдэнэ.”

Төрийн мэдээлэл · 2021 · № 45 (1195)3347–3348-р хуудас