Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(870)
— 522 —

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай № 42

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 43 хот

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг улируулан томилсугай.

2.Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханг томилсугай.

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 42 хот

Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан Гадаадын тусламжийн харилцааг зохицуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, хэрэгжилтийг хангуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

2.Өрийн удирдлагын тухай хууль баталсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гадаадын зээл, тусламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2015 · № 9 (870)522-р хуудас