Өрийн удирдлагын тухай
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баталсан Монгол хэлний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газар, орон нутаг зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж
2.1.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Төсвийн тухай хууль3, Олон улсын гэрээний тухай хууль4, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1Монгол Улсын Үндсэн хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Төсвийн тогтвортой байдлын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3Төсвийн тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 4Олон улсын гэрээний тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 5Засгийн газрын тусгай сангийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.