Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
22.2.6.монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулах;
22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.
23 дугаар зүйл.Монгол хэлний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 23.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол хэлний тухай хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дараах шийтгэл ногдуулна:
23.1.1.энэ хуулийн 6.3, 7.3, 16.1.1, 16.2-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
24.1.Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
24.2.Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.