Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 70
нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээг эрчимжүүлнэ. 3.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааг улам боловсронгуй болгон, мөнгөний бодлогын үндсэн зорилт, хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах ажлыг үргэлжлүүлж, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хадгална. Энэ хүрээнд инфляцийн төлөв байдлын илтгэлийг улирал бүр, санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
3.4.Санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлнэ.
3.5.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангана.
3.6.Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг дэмжиж ажиллана.
2014 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 70 хот
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:
1/төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах зарчмыг баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Засгийн газрын тусгай сангуудыг цөөрүүлэх, сангийн хөрөнгийн удирдлага, хуваарилалт, зарцуулалт нь ил тод, үр ашигтай, санхүүгийн хувьд тогтвортой, бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой, олон улсын жишигт нийцсэн байх чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
З/Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, сум, дүүргийн Засаг дарга, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Засгийн газрын агентлаг тус бүр нэг орлогч дарга, эсхүл дэд даргатай, орон тооны зөвлөхгүй байх, бусад бүх шатны төсвийн байгууллага орлогч дарга, эсхүл дэд дарга болон орон тооны зөвлөхгүй байхаар тооцож холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай бол Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
4/Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын ажпын алба, зөвлөх, яам, агентлаг, тэдгээрийн харьяа төсөвт байгууллагын удирдлага шатахууны зарцуулалт ихтэй жип машиныг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэхгүй байх, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах тохиолдолд “Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газраас дуудлагын унаа захиалан хэрэглэдэг журамд шилжих;
5/төсөвт байгууллага болон төрийн өмчийн оролцоотой бүх шатны байгууллагын бичиг хэрэг, шуудан холбоо, интернетийн төлбөр, ном хэвлэл, бага үнэтэй, түргэн элэгдэх ахуйн эд зүйлс, нормын хувцас, зөөлөн эдлэл, багаж, хэрэгсэл худалдан авах зардал, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зардал, урсгал засварын зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 20 хувиар, эрүүл мэнд, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдлын салбараас бусад салбарын тээвэр, шатахууны зардлыг 30 хувиар тус тус бууруулан санхүүжүүлэх; 6/Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн тооцооллын аргачлалыг боловсронгуй болгож мөрдүүлэх;
7/“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, хэрэгжилтийн тайланг Монгол Улсын Их Хуралд 2014 оны 12 дугаар сард багтаан ирүүлэх; 8/Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр өмнөх онуудын төсвийн тухай хуулиудад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг энэ онд багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авах.