Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай № 71
2014 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 71 хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг болон санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг томилсугай.
2.Энэ тогтоолыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа тэтгэмжийн зардал, зам, тээврийн салбараас бусад салбарын урсгал зардлыг 2015 оны түвшингээс нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.
З.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд, хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгасугай.
2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 326 хот
Санхүүгийн алба байгуулах тухай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулсугай. 2. Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг хавсралт ёсоор баталсугай. 3. Санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй: 1) Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай. 2) 2015 оны төсвийн жилд боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагаас нягтлан бодогчийн орон тоо, урсгал зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт тус тус үүрэг болгосугай.
Нэг. Санхүүгийн албаны чиг үүргийн жишиг
1.1. Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч:
1.1.1. сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих;
1.1.2. санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах;
Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралт
1.1.3. орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх;
1.1.4. төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох;
1.1.5. төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах; 1.1.6. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх;
1.1.7. орон нутгийн өмчийн хяналт, бүртгэлийг хэрэгжүүлэх; 1.1.8. зээл, тусламжийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих;
1.1.9. сумын төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотойгоор сумын татварын байцаагчийг шуурхай удирдлагаар хангаж ажиллах.
1.2. Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн:
1.2.1. төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх;
1.2.2. Засгийн газрын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн нэгтгэл, хяналт;
1.2.3. төсвийн гүйцэтгэлийн мэдээг гаргах; 1.2.4. статистик мэдээллийг гаргах; 1.2.5. Аж ахуйн нэгж, байгууллагын улирал, жилийн эцсийн санхүүгийн тайланг хянаж, хүлээн авах.
1.3. Нягтлан бодогчид:
1.3.1. төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх, бүртгэх, тайлагнах;
1.3.2. сангуудын бүртгэл хөтлөх, тайлан мэдээ гаргах;
1.3.3. орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн бүртгэл, тайлагнал;
1.3.4. тусгай зориулалтын шилжүүлгийн байгуулла- гуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, тэдгээрт нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;