Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 8 дугаар зүйл нэмсүгэй:
“8 дугаар зүйл.Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг 794,655.0 сая төгрөгөөр баталсугай.”
2 дугаар зүйл.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
“3 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/
1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 20.0
Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 20.0
2 Монгол Улсын Их Хурлын дарга 2,502.6
Гадаад тусламжийн орлогоос санхүүжих 2,502.6
3 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 10.0
Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 10.0
4
Санхүүгийн зохицуулах хорооны дарга 1,903.4
Гадаад тусламжийн орлогоос санхүүжих 1,103.4
Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 800.0
5 Монгол Улсын Ерөнхий аудитор 4.1
Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 4.1
6 Үндэсний статистикийн хорооны дарга 14.4
Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого 14.4
7 Монгол Улсын Ерөнхий сайд 201,227.2
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 3,500.0