Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 07
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 07 хот
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий, хавсралтад заасан төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, Монгол Улсын 2016 оны төсөвт тусгах;
2/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, Монгол Улсын 2016 оны төсөвт тусгах;
3/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан боловч тендер шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг хасах, гүйцэтгэл нь удааширсан төсөл, арга хэмжээг хянасны үндсэн дээр зориулалтын дагуу үргэлжлүүлэх, эсхүл дуудлага худалдаанд оруулах арга хэмжээг авах;
4/төрийн улс төрийн албан тушаалтны зарим урсгал зардлыг 5 хувь бууруулж байгаатай холбогдуулан тухайн зардлын норм, нормативыг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрт өөрчлөлт оруулах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Болор/-нд, энэ тогтоолын хэрэгжилтийг Төсвийн байнгын хороонд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар тогтоолын хавсралт
/сая төгрөгөөр/
Дугаар
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Хугацаа
Төсөвт өртөг
2015 онд санхүүжих дүн
Эхлэх Дуусах
1 Аймгийн прокурорын газрын конторын барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ 2013 2015 1,000.0 276.0
2 Улсын ерөнхий прокурорын газрын компьютер, тоног төхөөрөмж /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2013 2015 159.0 159.0
3 Аврах гал унтраах ангийн барилга /Ховд, Булган сум/ 2011 2015 1,022.4 182.7
4 Зорчигчийн биед үзлэг хийх рентген төхөөрөмж, 2 ширхэг /Улаанбаатар, Дорноговь/ 2013 2015 578.9 578.9
5 Тосгоны нэгдсэн халаалтын системийн барилгын ажил / Булган, Хангал сум, Хялганат/ 2012 2015 634.3 63.7
6
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол дэд бүтэц, техник, эдийн засгийн үндэслэл, зураг /Дархан-Уул, Дархан сум/
2013 2015 289.6 176.0
7
Аймгийн төвд шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний ажил /Архангай, Эрдэнэбулган сум/
2014 2015 400.0 400.0
8
Монгол орны 1:100000 масштабтай хөрс, ургамлын зураг болон холбогдох мэдээллийг нэгдсэн арга зүй, стандартын дагуу нэгтгэж тоон хэлбэрт оруулах, мэдээллийн сан байгуулах /Улсын хэмжээнд/
2014 2015 607.0 607.0
9
Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000 масштабтай байр зүйн зургийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, мэдээллийн сан байгуулах /Улсын хэмжээнд/
2014 2015 178.5 178.5
10 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/ 2011 2015 650.0 67.7
11 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Дундговь, Гурвансайхан сум/ 2011 2015 550.0 15.3
12 Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дорнод, Хэрлэн сум, 12 дугаар цэцэрлэг/ 2011 2015 935.3 284.8
13 Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/ 2011 2015 589.8 39.8
14 Сургуулийн барилга, 928 суудал /Дорноговь, Замын-Үүд сум/ 2011 2015 2,743.3 50.0
15 Сургуулийн барилгын өргөтгөл, 520 суудал /Увс, Улаангом сум, Шинэ-Ирээдүй/ 2011 2015 2,100.0 41.1
16 Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 70 дугаар тусгай сургууль/ 2011 2015 1,295.0 51.9
17
“Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн барилгыг 3 давхар болгон өөрчлөх /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 54, 77, 78 дугаар сургуулиуд/
2012 2015 2,900.0 286.9
18 Сургуулийн барилгын өргөтгөл /Булган, Хангал сум, Хялганат/ 2011 2015 1,964.0 50.7
19 Сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилт, 320 суудал /Ховд, Булган сум/ 2012 2015 1,860.0 360.0
20 Сургуулийн барилга, спорт заал /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ 2010 2015 3,440.0 500.0
21 Сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 92 дугаар сургууль/ 2011 2015 3,293.8 543.8
22 Сургууль, цэцэрлэг /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 2012 2015 1,380.0 140.5
23 Спорт заалын барилга /Дорнод, Хэрлэн, 6 дугаар сургууль/ 2012 2015 938.3 107.2
24 1,3-10 дугаар багийн спорт талбай байгуулах /Дорнод, Хэрлэн сум, Хивсний, Нуурын, Цэнхэр хорооолол/ 2012 2015 932.4 46.7
25
“Оюутны байр-1000” хөтөлбөрийн хүрээнд 1000 оюутны байр “Б блок” байрын үлдэгдэл санхүүжилт /Улаанбаатар/
2011 2015 6,950.0 142.5
26 Сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 2 дугаар байр/ 2012 2015 1,970.3 270.3
27 Сансар судлалын музей, планетариумын барилга /Улаанбаатар/ 2008 2015 1,001.3 112.1
28 Нисэх буудал чиглэлийн хатуу хучилттай авто зам /Дорнод, Хэрлэн/ 2013 2015 1,950.0 32.0
29 Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км хатуу хучилттай авто зам /Дорноговь/ 2011 2015 17,632.8 1,663.2
30 Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам /Баян-Өлгий/ 2009 2015 13,295.0 830.7
31 Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.5 км хатуу хучилттай авто зам /Завхан/ 2011 2015 10,300.0 439.9
32 Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км авто замын шинэчлэл /Улаанбаатар/ 2012 2015 12,790.4 948.5
33 Налайх-Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 км замын шинэчлэл /Улаанбаатар/ 2012 2015 8,280.0 501.4
34 Налайх /4 дүгээр зөрлөг/- Зуунмод чиглэлд 25 км хатуу хучилттай авто зам /Улаанбаатар/ 2012 2015 13,109.4 1,315.1
35 Мөрөн-Хатгалын 98.8 км хатуу хучилттай авто зам /Хөвсгөл, Хатгал сум/ 2008 2015 19,371.1 818.9
36
Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замаас Орхон сумын төв хүртэлх 8.23 км хатуу хучилттай авто зам /Дархан- Уул/
2012 2015 2,586.4 194.8
37
Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 107 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл болох 1.3 км авто зам /Өвөрхангай/
2013 2015 474.5 86.2
38 Хархорин, Хужирт сумын төвд тус бүр 1 км хатуу хучилттай авто зам барих /Өвөрхангай/ 2011 2015 720.0 19.2
39 Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл санхүүжилт 2013 2015 3,102.5 17.3
40 Аймгийн төвийн авто зам засвар /Дорнод, Хэрлэн/ 2012 2015 1,220.0 114.0
41 2 км авто зам /Булган, Булган, 1 дүгээр баг/ 2012 2015 846.9 38.8
42 Авто замын шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ 2012 2015 1,584.9 177.6
43 Хорооллын доторх барилга, засвар, авто зам, хот тохижилт /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2012 2015 700.0 0.8
44
Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 9-11 дүгээр хороо/
2013 2015 2,490.7 83.5
45
Бэлхийн шинээр баригдсан 5 км авто замын үргэлжлэл болох 0.7 км авто замыг шинээр барих, нийт 5.7 км авто замын нийт уртад гэрэлтүүлэг хийх /Улаанбаатар/
2013 2015 1,701.2 12.8
46
Доржийн гудамж, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш - Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4, 5, 22 дугаар хороо/
2012 2015 5,700.0 73.4
47
39 дүгээр сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо/
2013 2015 1,350.0 15.2
48 Бэлхийн 5 км авто замын шинэчлэл /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 2012 2015 2,810.0 2.1
49 Сумын төвийн доторх 3 км замыг хатуу хучилттай болгох /Завхан, Тосонцэнгэл сум/ 2012 2015 1,920.0 178.0
50 Аймгийн төвийн авто зам шинэчлэл /Ховд/ 2012 2015 3,000.0 332.7
51 Тамирын голын бетон гүүр /Архангай, Батцэнгэл сум/ 2012 2015 3,885.5 243.8
52 Тээлийн голын 75 у/м төмөр бетонон гүүр /Увс/ 2011 2015 799.0 13.7
53 Нарийний голын 325 у/м төмөр бетон гүүр /Увс,Тэс/ 2011 2015 5,380.2 64.2
54 Орхон голын 235.2 у/м төмөр бетон гүүр /Сэлэнгэ, Хушаат/ 2011 2015 3,750.0 304.6
55 Тэсийн голын 240.26 у/м төмөр бетон гүүр /Завхан, Тэс/ 2012 2015 3,800.0 276.3
56 Туул голын модон гүүрийн засвар /Төв, Алтанбулаг/ 2013 2015 100.0 22.8
57 Ховд голын 186 у/м төмөр бетон гүүрийн их засвар /Баян-Өлгий/ 2013 2015 1,116.0 291.3
58 Улсын чанартай авто зам, гүүрний засвар, арчлалт, шинэчлэлт /2013 оны үлдэгдэл/ /улсын хэмжээнд/ 2014 2015 370.3 20.4
59 Нийслэл хотоос орж, гарч байгаа авто замын тээврийн хяналтын цэгүүд дээр авто пүү суурилуулах 2012 2015 600.0 6.4
60 Хүүхдийн номын сангийн барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ 2011 2015 968.4 142.0
61 Соёл, урлагийн заал /Дорнод, Баянтүмэн сум/ 2012 2015 1,023.4 213.4
62 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн барилга, 640 суудал /Завхан, Улиастай сум/ 2012 2015 3,220.7 345.3
63
Алтанбулагийн чөлөөт бүсийн Сүхбаатар-Сэлэнгийн 25 км бохир усны шугам хоолойн ажил /Сэлэнгэ, Алтанбулаг сум/
2012 2015 7,220.0 1,203.0
64
Алтанбулагийн чөлөөт бүсийн Сүхбаатар-Сэлэнгийн 25 км бохир усны шугам хоолойн ажлын цахилгаан хангамжийн ажил /Сэлэнгэ, Алтанбулаг сум/
2012 2015 1,379.8 187.3
65 Алтанбулагийн чөлөөт бүсийн гааль, худалдааны зам талбайн ажил /Сэлэнгэ, Алтанбулаг сум/ 2012 2015 986.5 245.5
66 Алтанбулагийн чөлөөт бүсийн үерийн хамгаалалтын далан суваг /Сэлэнгэ, Алтанбулаг сум/ 2011 2015 6,290.2 2,005.0
67 Бүсийн хүзүүвчний хэсгийн дутуу баригдсан тусгаарлах хашааны угсралтын ажил /Сэлэнгэ, Алтанбулаг сум/ 2008 2015 112.8 82.8
68
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн гааль, худалдааны талбай дахь мэргэжлийн албадын байр, гаалийн агуулахын сендвичэн барилгын дутуу баригдсан барилгын ажил /Сэлэнгэ, Алтанбулаг сум/
2009 2015 688.0 688.0
69 Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /Өвөрхангай, Арвайхээр сум/ 2011 2015 1,795.7 441.4
70 Эрүүл мэндийг дэмжих төв /Орхон, Баян-Өндөр сум/ 2011 2015 1,103.8 369.8
71 Хүүхдийн цусны төвийн барилгын үлдэгдэл санхүүжилт /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2014 2015 616.5 216.5
72 Эмнэлгийн барилга, 20 ор /Сүхбаатар, Онгон сум/ 2011 2015 815.5 198.6
73 Төрөх эмнэлэг, 50 ор /Завхан, Улиастай сум/ 2011 2015 2,179.2 131.0
74 Эмнэлгийн барилга,10 ор /Говь-Алтай, Дэлгэр сум/ 2012 2015 736.6 41.3
75
Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах /Улаанбаатар/
2013 2015 8,100.0 451.5
76 Улаанбаатар хотын 87 км цахилгааны кабель шугамын өргөтгөл, шинэчлэлт /Улаанбаатар/ 2013 2015 6,880.0 498.4
77
Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх /Баянхонгор/
2012 2015 4,373.0 1,001.9
78
Малчин-Тэс сумын 35 кВ-ын 115 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх /Увс/
2012 2015 3,500.0 637.9
79
Дархан хотын 110/6 кВ-ын Давхар дэд станцын 110 кВ-ын ил, 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх /Дархан-Уул/
2012 2015 2,381.1 217.7
80 Халиун-Цээл сумын 35 кВ- ын 31.4 км, 15 кВ-ын 84.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц /Говь-Алтай/ 2012 2015 2,214.0 1,104.0
81 6 кВ-ын кабелийн шинэчлэл, газар доорх кабелийн гэмтэл илрүүлэх багаж авах /Баян- Өлгий/ 2012 2015 450.0 250.0
82
Тайширын усан цахилгаан станцын ажиллагсдын орон сууц, конторын барилга, халаалтын зуухны хамт /Говь-Алтай, Тайшир сум/
2011 2015 801.7 228.7
83 Сумдын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын иж бүрэн шинэчлэл /Улсын хэмжээнд/ 2012 2015 5,000.0 380.7
84 Дулааны цахилгаан станц 2-ын цахилгаан тоноглолын шинэчлэл /Улаанбаатар/ 2013 2015 2,194.5 232.0
85 Дулааны шугам сүлжээний шинэчлэл /Сүхбаатар, Баруун- Урт сум/ 2010 2015 13,000.0 800.0
86 Дулааны цахилгаан станц 2-ын зуухны шинэчлэл /Улаанбаатар/ 2011 2015 3,000.0 316.5
87 НС-3-ын насосуудыг хувьсах хурдны насосуудаар шинэчлэх /Улаанбаатар/ 2012 2015 2,805.1 126.1
88 Дулааны цахилгаан станц 2-ын ПТ-12-35 турбины тохируулгын блок сольж шинэчлэх /Улаанбаатар/ 2013 2015 500.0 350.0
89
Дулааны цахилгаан станцын 12 МВт-ын турбины тохируулгын блок, тулах холхивчуудын шинэчлэл /Дархан Уул, Дархан/
2013 2015 550.0 400.0
90 Дулааны станцын К1, К2 зуухны засвар, шинэчлэлт /Дархан-Уул, Шарын гол/ 2013 2015 465.3 64.5
91 Дулааны цахилгаан станц 2-ын ТС-35-39 зуух №1, 3-т үнс барих цахилгаан шүүлтүүр суурилуулах /Улаанбаатар/ 2013 2015 1,000.0 736.1
92
“Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-д зуухнуудын үнс, утааны хийн ялгаруулалтыг бууруулах технологи нэвтрүүлэх /Улаанбаатар/
2012 2015 5,000.0 833.6