Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(793)
— 1224 —

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

7.Нөхөрлөлийн гишүүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсанд тооцно.

8.Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна.

9.Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан, нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс хойш гурван сарын дотор буцаан олгоно.”

2 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:

“2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;”

3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.1.1.татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;”

Төрийн мэдээлэл · 2013 · № 28 (793)1224-р хуудас