Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө эрх олгогдсон бөгөөд эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийг үлдэж байгаа хугацаагаар нь сунган, үнэмлэх олгоно. 2 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийн шалгалт өгч, тэнцсэн бөгөөд эрх нь олгогдоогүй байгаа татварын итгэмжлэгдсэн эрх зүйчид Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн саналыг үндэслэн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгоно. 3 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдан, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуулийн этгээдийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж, энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл авна. 4 дүгээр зүйл.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан дүрмийн өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл аваагүй хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ. 5 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг энэ хуульд нийцүүлэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ. 6 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД