Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
74.2.Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232
дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй.
75 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 75.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
75.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн
29.1.6 дахь заалтын “энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх” гэснийг “холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын “энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд” гэснийг “холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад” гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн “захиргааны хариуцлагаас” гэснийг “Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1
дэх хэсгийн “захиргааны,” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай
хуулийн 22 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“22 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 22.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”