Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Терроризмтэй тэмцэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт: “6.1.4.энэ хуулийн 7.1.7, 8.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор террорист этгээдийн жагсаалт батлах, жагсаалтаас гаргах, түүнийг хянах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад алдаатай нэрс оруулснаас үүсэх хохирлыг шийдвэрлэх, гэм буруугүй этгээдийн хөрөнгийг гэм буруутай этгээдийн хөрөнгөөс тусгаарлахтай холбоотой журмыг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн батлах.
2/7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:
“7.1.7.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан жагсаалтад орсон террорист үйлдэл, террорист хүн, террорист байгууллага, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогыг нэн даруй зогсоож холбогдох эрх бүхий байгууллагад 48 цагийн дотор мэдэгдэх.”
3/8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:
“8.2.Энэ хуулийн 7.1.7-д заасан жагсаалтад орсон этгээд, эсхүл түүний удирдлагад хамаарах этгээд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөгдөөгүй этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.”
2 дугаар зүйл.Терроризмтэй тэмцэх тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь заалт: