Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1127 —

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

22.3.Хамтын ажиллагааны зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлнэ.

22.4.Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн, түүний удирдлагыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.8 дахь заалт нэмсүгэй:

“16.1.8.хуулийн этгээдийг нэг, эсхүл түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1127-р хуудас