Терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын ХУУлЬ 2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 18-ны өдөр хот
ТЕРРоРИзМТоЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ХУУлЬД ӨӨРчлӨлТ оРУУлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Терроризмтой тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.3-т” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хууль /Шинэчилсэн найруулга / хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын
ИХ ХУРлын ДЭД ДАРгА Ц.нЯМДоРж
Монгол Улсын ХУУлЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 18-ны өдөр хот
ТӨлБӨРИЙн чАДВАРгҮЙ ЯллАгДАгчИД ҮзҮҮлЭХ
ХУУлЬ зҮЙн ТУслАлЦААны ТУХАЙ ХУУлЬД
нЭМЭлТ оРУУлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.2 дахь хэсэг нэмсүгэй:
“6.2.Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, ялтан энэ хуулийн 6.1-д заасан хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүнд хамаарна.”
2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль,” гэсний дараа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын
ИХ ХУРлын ДЭД ДАРгА Ц.нЯМДоРж