Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(980)
— 1191 —

Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай

6.Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана.

7.Тухайн хүн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн

төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид, зогсоосон тэтгэвэр, тэтгэмж нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн гишүүнд тогтоосон журмын дагуу шилжинэ.

8.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд гаргана.

9.Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл

гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.

ДӨчИн зУРгАДУгААР БҮлЭг

БУсАД зҮЙл

46.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

Монгол Улсын

ИХ ХУРлын ДЭД ДАРгА Ц.нЯМДоРж

Монгол Улсын ХУУлЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 18-ны өдөр хот

ЭРҮҮгИЙн БАЙЦААн ШИЙТгЭХ ХУУлЬ ХҮчИнгҮЙ БолсонД ТооЦоХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын

ИХ ХУРлын ДЭД ДАРгА Ц.нЯМДоРж

Төрийн мэдээлэл · 2017 · № 23 (980)1191-р хуудас