Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/
379. Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй
болсонд тооцох тухай 1209
Монгол Улсын Их хУрлын тогтоол
380. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 35 1210
381. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр
томилох тухай Дугаар 45 1210
382. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 47 1211
383. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 48 1211
Монгол Улсын ХУУлЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ЭРҮҮгИЙн ХЭРЭг ХЯнАн ШИЙДВЭРлЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
I ХЭсЭг
ЕРӨнХИЙ ҮнДЭслЭл
нЭгДҮгЭЭР БҮлЭг
ЭРҮҮгИЙн ХЭРЭг ХЯнАн ШИЙДВЭРлЭХ
АжИллАгААны зоРИлТ, зАРчИМ
1.1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зорилт
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь
гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
1.2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны хэмжээ хязгаар
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.