Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1403)
— 553 —

Журам батлах тухай № 266

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 28-ны өдөр Дугаар 266 хот

Журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

тухай хуулийн 287.8.4, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид

мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид

мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий

газар (Б.Нандинболор)-т үүрэг болгосугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид

мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж

мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ

᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘-ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠒᠖᠖ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠗᠂᠒᠂᠓᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠗᠂᠘᠂᠔᠂ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ

ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ᠂ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋

ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ (ᠪᠢ ᠂ᠨᠠᠨᠳᠢᠨᠪᠣᠯᠤᠷ)-ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ

ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ

ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠣ ᠂ᠠᠯᠲᠠᠨᢉᠡᠷᠡᠯ᠂

ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠤ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯ‍ ᠣ᠋᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ

ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ᠂

ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠯ‍ᠣ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ

Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаар тогтоолын хавсралт

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН
АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ,
ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

байгууллагын алба хаагч (цаашид “офицер, ахлагчид” гэх)-д

мэргэшлийн зэрэг олгох, бататгах, ахиулах, бууруулах, хүчингүй болгох болон мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Офицер, ахлагчийн ерөнхий мэдлэг болон эзэмшсэн мэдлэг,

ур чадвар, мэргэшлийн түвшнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, мэргэшлийн зэргийг олгоно.

1.3.Мэргэшлийн зэрэг нь I, II, III гэсэн шатлалтай байх бөгөөд

мэргэшлийн зэрэг нь дараах хугацаанд хүчинтэй байна.

1.3.1.мэргэшлийн I зэрэг нь 3 жил;

1.3.2.мэргэшлийн II зэрэг нь 3 жил;

1.3.3.мэргэшлийн III зэрэг нь 2 жил.

1.4.Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг урамшуулал хэлбэрээр

олгохыг хориглоно.

Хоёр.Мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын үүрэг

2.1.Офицер, ахлагчид мэргэшлийн зэрэг олгох, бататгах, ахиулах,

бууруулах шалгалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар томилсон Мэргэшлийн зэргийн шалгалтын комисс (цаашид “комисс” гэх) зохион байгуулна.

2.2.Комисс шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага болон

түүний харьяа албаны зохион байгуулалтын нэгжийн 7-оос цөөнгүй, сондгой тоотой алба хаагчийн төлөөллөөс бүрдэнэ. Комиссын даргыг гишүүдийн дотроос олонхын саналаар томилно.

2.3.Комиссын дарга нь мэргэшлийн зэрэг олгох комиссын үйл

ажиллагааг удирдах, холбогдох баримт бичгийг хянан, шалгах ажлыг зохион байгуулна.

2.4.Комисс нь мэргэшлийн зэрэг олгох, бататгах, ахиулах

шалгалтыг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нэг удаа зохион байгуулна. Мэргэшлийн зэргийн шалгалтыг тухайн жилд нөхөж зохион байгуулахгүй.

2.5.Комисс нь дараах үүрэгтэй:

2.5.1.мэргэшлийн зэрэг эзэмшихтэй холбоотой асуудлаар

офицер, ахлагчид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

2.5.2.мэргэшлийн зэргийн шалгалт явуулах хугацаа,

байршлыг тогтоон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад танилцуулан шийдвэрлүүлэх;

2.5.3.шалгалтын асуулт, дасгал, нормативын хувилбарыг

боловсруулан хянаж, баталгаажуулан, нууцлалыг хадгалах;

2.5.4.шалгалтын дүнг нэгтгэн мэргэшлийн зэргийг олгох,

бататгах, ахиулах, бууруулах, хүчингүй болгох саналыг боловсруулан баталгаажуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад уламжлан шийдвэрлүүлэх;

2.5.5.мэргэшлийн зэрэг олгох, бататгах, ахиулах,

бууруулах, хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянаж шийдвэрлэх;

2.5.6.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд

мэргэшлийн зэрэгтэй офицер, ахлагчийн судалгааг хөтөлж, мэргэшлийн зэргийн нэмэгдлийн тооцоог санхүүгийн нэгжтэй хамтран гаргаж, жил бүр тайлагнах.

2.6.Мэргэшлийн зэргийн ерөнхий мэдлэгийн онолын шалгалтыг

офицер болон ахлагчийн төрлөөр ялгамжтай тогтооно.

Гурав.Мэргэшлийн зэрэг олгох, бататгах,

ахиулах, бууруулах, хүчингүй болгох

3.1.Энэ журмын 6.1.1-д заасан шаардлага хангасан офицер,

ахлагч мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдах хүсэлтээ харьяа байгууллагын удирдах албан тушаалтанд бичгээр гаргана.

3.2.Удирдах албан тушаалтан энэ журмын 6.1-д заасан нийтлэг

шаардлагыг хангаж байгаа офицер, ахлагчийн нэрсийг дараах баримт бичгийн хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан комисст хүргүүлнэ.

3.2.1.тухайн офицер, ахлагчийн бичгээр гаргасан хүсэлт;

3.2.2.энэ журмын 6.1-д заасан шаардлага хангасныг

гэрчлэх баримт.

3.3.Мэргэшлийн зэрэгтэй офицер, ахлагч нь энэ журмын 1.3-т

заасан хугацаанд мэргэшлийн зэргээ бататгах, ахиулах шалгалтад хамрагдаж болно.

3.4.Мэргэшлийн зэрэг бататгах, ахиулах шалгалтад доор дурдсан

хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаагүй офицер, ахлагчийн мэргэшлийн зэргийг дараагийн шалгалт хүртэлх хугацаанд тухайн мэргэшлийн зэргийг хүчинтэйд тооцож, нэмэгдлийг үргэлжлүүлэн олгоно:

3.4.1.офицер, ахлагчийн гэр бүл болон төрсөн эцэг, эх,

ах, эгч, дүү нас барсан;

3.4.2.албан томилолттой (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

ерөнхий газрын дарга, тэргүүн дэд, дэд даргын тушаал, удирдамжтай).

3.5.Энэ журмын 3.4-т заасан шалтгаанаар мэргэшлийн зэрэг

бататгах, ахиулах шалгалтад хамрагдаагүй офицер, ахлагч холбогдох нотлох баримтыг шалгалт зохион байгуулагдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор комисст хүргүүлнэ.

3.6.Энэ журмын 6.1-д заасан нийтлэг шаардлагыг хангаж,

шалгалтад тэнцсэн офицер, ахлагчид мэргэшлийн зэрэг олгоно.

3.7.Мэргэшлийн зэрэгтэй офицер, ахлагч мэргэшлийн зэргийн

шалгалтад тэнцсэн тохиолдолд түүний мэргэшлийн зэргийг бататгана.

3.8.Мэргэшлийн зэрэгтэй офицер, ахлагч нь энэ журмын 6.1.1 дэх

заалтад заасан хугацааны шаардлагыг хангаж, зэрэг ахиулах шалгалтад хамрагдаж тэнцсэн тохиолдолд мэргэшлийн зэрэг ахиулан олгоно.

3.9.Мэргэшлийн зэрэг ахиулах, бататгах шалгалтад тэнцээгүй

боловч доод шатлалын зэргийн шалгалтын үнэлгээг хангасан тохиолдолд мэргэшлийн зэргийг бууруулна.

3.10.Офицер, ахлагчийн мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд

хүчингүй болгоно:

3.10.1.мэргэшлийн зэрэг эзэмших хугацаа дуусгавар

болсон;

3.10.2.мэргэшлийн зэрэг ахиулах, бататгах шалгалтад

хамрагдаж, энэ журмын 6.2-т заасан шалгалтад 60-аас бага оноо авсан;

3.10.3.энэ журмын 3.4-т зааснаас бусад шалтгааны

улмаас шалгалтад хамрагдаагүй;

3.10.4.энэ журмын 3.4-т заасан хүндэтгэн үзэх

шалтгаанаар зэрэг бататгах, ахиулах шалгалтад хамрагдаагүй офицер, ахлагч журмын 3.5-д заасан баримтыг тогтоосон хугацаанд комисст ирүүлээгүй.

Дөрөв.Мэргэшлийн зэргийн үнэмлэх, тэмдэг олгох

4.1.Энэ журмын 6.2 дахь заалтад тусгасан шалгалт тус бүрд

мэргэшлийн III зэрэг горилогч 60-69 оноо, мэргэшлийн II зэрэг горилогч 70-79 оноо, мэргэшлийн I зэрэг горилогч 80 буюу түүнээс дээш оноо авч үнэлэгдсэн бол мэргэшлийн зэргийн үнэмлэх, тэмдэг олгоно.

4.2.Мэргэшлийн зэргийн энгэрийн тэмдгийг албаны болон хээрийн

кителийн энгэрийн зүүн халаасыг голлуулан зүүж хэрэглэнэ.

4.3.Мэргэшлийн зэрэг олгогдсон, хүчингүй болсон офицер,

ахлагчийн хувийн хэрэгт баяжилт хийнэ.

Тав.Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох

5.1.Мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэн офицер, ахлагчид

зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас доор дурдсан хувиар тооцож, сар бүр олгоно:

5.1.1.мэргэшлийн III зэрэг 10 хувь;

5.1.2.мэргэшлийн II зэрэг 15 хувь;

5.1.3.мэргэшлийн I зэрэг 20 хувь.

5.2.Мэргэшлийн зэрэг нь хүчингүй болсон офицер, ахлагчийн

мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шийдвэр гарсан хугацаанаас эхэлж олгохгүй.

Зургаа.Мэргэшлийн зэрэг олгоход тавигдах

нийтлэг шаардлага, шалгалт

6.1.Мэргэшлийн зэргийн шалгалтад дараах нийтлэг шаардлага

хангасан офицер, ахлагчийг хамруулна:

6.1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 12-36 сар

хүртэл ажилласан офицер, ахлагч III зэргийн, 37-72 сар хүртэл ажилласан офицер, ахлагч II зэргийн, 73-аас дээш сар ажилласан офицер, ахлагч I зэргийн шалгалтад тус тус хамрагдах;

6.1.2.сүүлийн 1 жилийн хугацаанд ёс зүйн зөрчил

гаргаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй;

6.1.3.эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн дүгнэлт.

6.2.Мэргэшлийн зэргийг энэ журмын 1.2-т тогтоосон шалгуур

үзүүлэлтийн дагуу үнэлэх бөгөөд мэргэшлийн I, II, III зэргийн шалгалт нь офицер, ахлагчийн мэргэшлийн түвшнийг тодорхойлох ерөнхий мэдлэг, галын бэлтгэл болон химийн норматив, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох дараах шалгалтаас бүрдэнэ:

6.2.1.ерөнхий мэдлэгийг салбарын хууль, эрх зүй, гадаад

хэл, сэтгэн бодох чадвар, компьютерын өргөн хэрэглээний программ ашиглах чадварын сорилоор;

6.2.2.галын бэлтгэл болон химийн норматив гүйцэтгэх ур

чадвараар;

6.2.3.бие бялдрын бэлтгэлжилтийн түвшний шалгалтад

биеийн зохистой харьцааг хангасан офицер, ахлагч хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэрийн сорилоор.

6.3.Ерөнхий мэдлэгийг сорилоор, галын бэлтгэл, химийн болон

бие бялдрын бэлтгэлжилтийг нормативын дагуу үнэлнэ.

6.4.Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн офицер, ахлагч галын

бэлтгэл болон химийн норматив, бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтад хамрагдана.

Долоо.Бусад

7.1.Офицер, ахлагч жирэмсний болон амаржсаны амралттай,

хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлж, нэмэгдлийг олгохгүй бөгөөд хууль тогтоомжийн дагуу ажилдаа эргэн орсон хугацаанаас эхлэн тухайн мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг үргэлжлүүлэн тооцно.

7.2.Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн

нөхцөл байдал үүссэн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зэргийн шалгалтын хугацааг хойшлуулж, хүчинтэй зэргийн нэмэгдлийг тухайн хугацаанд үргэлжлүүлэн олгоно.

----о0о----

Төрийн мэдээлэл · 2026 · № 8 (1403)553–560-р хуудас