— 561 —
Үндэсний хорооны дүрэм батлах тухай № 270
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 270 хот
Үндэсний хорооны дүрэм батлах тухай
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ
багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо”-ны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан Үндэсний хорооны үйл ажиллагаанд
шаардагдах зардлыг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан
санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёл,
спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН