Жагсаалт шинэчлэн батлах тухай № 264
2025 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 264 хот
Жагсаалт шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1,
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.5, 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад
бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж
үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Жагсаалт шинэчлэн
батлах тухай” Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ
᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘ -ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ᠒᠖᠔ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠂ ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠪᠣᠳᠠᠰ᠂ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠕᠂ ᠕᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢈᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠲᠡᠢ ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠪᠣᠳᠠᠰ᠂
ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ»᠆ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠴᠠ ᠂ᠲᠤᠧᠠᠩ ᠳ᠋ᠤ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠗᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯ ᠣ᠋᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠠᠵᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢ᠂ ᠡᠷᠦᠳᠡᠰᠦ
ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠴᠠ ᠂ᠲᠤᠧᠠᠩ
Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр тогтоолын хавсралт
Д/д
Тэсэрч дэлбэрэх
бодис, тэсэлгээний
хэрэгсэл болон
тэдгээрийн үндсэн түүхий эдийн төрөл
Тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн төрлийн хэлбэрүүд
БТКУС код
Нэг.Тэсэлгээний хэрэгсэл
1. Цахилгаан тэслүүр
агшны
3603
удаашруулалттай
хамгаалалттай
газрын тос, хийн цооногийн
2. Цахилгаан бус тэслүүр цахилгаан бус тэслүүрийн
систем угсрах бэлдэц 3603
3. Цахилгаан бус тэслүүрийн систем
цооног, шпурын
3603 Гадаргуугийн холбогч блоктой
цооногийн болон гадаргуугийн холбогч блоктой хосолсон
4.
Цочир дамжуулах шижмийн гадаргуугийн удаашруулагч систем
цочир дамжуулах шижмээр холбох
3603
цохилтын долгион дамжуулах гуурстай холбогч блоктой
5. Цахим тэслүүр
утастай
3603
утасгүй
6. Цохилтын долгион дамжуулах гуурс
цахилгаан бус тэслүүрийн
систем угсрах бэлдэц
3603 тэсэлгээний холболтын шугамын, тэслүүргүй
тэсэлгээний холболтын шугамын, тэслүүртэй
Хоёр.Тэсрэх бодис
7.
Цэнэг өдөөх тэсрэх бодисын хэрэгсэл бэлтгэх өндөр хүчин чадалтай тэсрэх бодис
RDX 3602
TNT 3602
PETN 3602
PETN, TNT холимог 3602
8. Өдөөгч тэсрэх бодис
цооног, шпурын
3602 чиглэсэн үйлчлэлтэй гадаргуугийн
9. Перфорацийн цэнэг газрын тос, хийн цооногийн 3602
10. Пресплитийн цэнэг газрын тос, хийн цооногийн 3602
11. Аммонит тэсрэх бодис боодолтой, хамгаалалттай 3602
12. Динамит тэсрэх бодис бортоготой, чичирхийллийн 3602
13. Гранулит тэсрэх бодис мөхлөгтэй, задгай 3602
14. Анфо тэсрэх бодис
энгийн найрлагатай, савлагаатай
3602 нэмэлт хольцтой, савлагаатай
энгийн найрлагатай, задгай
хүнд анфо савлагаатай
15. Эмульсийн тэсрэх бодис
савлагаатай, тэслүүрт мэдрэмтгий
3602
Савлагаатай, тэслүүрт
мэдрэмтгий бус
задгай
анфогийн хольцтой задгай
16. Цочир дамжуулах шижим
гадаргуугийн холболтын бага хүчин чадлын
3602 өндөр хүчин чадлын
газрын тос, хийн цооногийн
Гурав.Үндсэн түүхий эд
17. Аммиакийн шүү
Аммиакийн шүү цэвэр 3102.30
Аммиакийн шүү сүвэрхэг 3102-30
18. Аммиакийн шүүний эмульс Задгай, мэдрэгжүүлээгүй дотоодод
зөвшөөрөгдөх
----о0о----