Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1403)
— 539 —

Журам батлах тухай № 224

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр Дугаар 224 хот

Журам батлах тухай

Инновацийн тухай хуулийн 6.1.7-д заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ыг

1 дүгээр хавсралт, “Инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан санхүүжилт болон грант олгоход

шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсөвтөө багтаан, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2022

оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 497 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3.9 заалтын “3.5.6-д заасан грантыг Засгийн газраас баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу, мөн” гэснийг хасаж, мөн журмын 3.5.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах, тогтоолын

хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ

᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗-ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠒᠒᠔ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ᠂ «ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᢉᠷᠠᠨᠲ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᢉᠷᠠᠨᠲ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠪᠠᠨ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠴᠠᠭᠠᠰᠢᠳᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ

ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠴᠡ ᠂ᠪᠠᠭᠠᠲᠤᠷᢈᠥᠦ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠣ ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓᠂ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ

ᠴᠡ ᠂ᠪᠠᠭᠠᠲᠤᠷᢈᠥᠦ ᠳ᠋ᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠔᠙᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ «ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂

ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠤ᠋ᠨ ᠓᠂᠙ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠓᠂᠕᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠷᠠᠨᠲ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ «ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ ᠤ᠋ᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᢉᠷᠠᠨᠲ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ᠂ ᠮᠥᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠬᠠᠰᠤᠵᠤ᠂ ᠮᠥᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠓᠂᠕᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ

ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠕᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ»

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠑᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠙᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯ‍ ᠣ᠋᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ

ᠴᠠᢈᠢᠮ ᢈᠥᢉᠵᠢᠯ᠂ ᠢᠨ᠊ᠨᠣᠧᠠᠼ᠂

ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠋ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠴᠡ ᠂ᠪᠠᠭᠠᠲᠤᠷᢈᠥᠦ

Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 224 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ИННОВАЦЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС
САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар инновацын төсөл шалгаруулах, санхүүжүүлэх,

хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Инновацын төсөл (цаашид “төсөл” гэх) нь Инновацийн тухай

хуулийн 4.1.2-т заасан зарчимд нийцсэн байна.

Хоёр.Төсөлд тавигдах шаардлага

2.1.Төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1-д заасан шаардлагыг

хангасан байна.

2.2.Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд

гаргах боломжит хугацааг хуваарь гарган төлөвлөж ирүүлсэн байх;

2.2.2.төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц,

санхүүгийн чадавхтай байх;

2.2.3.хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй байх;

2.2.4.энэ журмын 4.2-т зааснаас хэтэрсэн санхүүжилтийг

бусад эх үүсвэр (өөрийн хөрөнгө, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт)-ээс бүрдүүлсэн байх.

2.3.Төслийн санхүүжилтийг доор дурдсан үйл ажиллагаанд

зарцуулна:

2.3.1.инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд

нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах;

2.3.2.түүхий эд, материал, урвалж бодис, программ

хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.

2.4.Төслийн санхүүжилтийг судалгааны ажил гүйцэтгэх, техник,

эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй.

2.5.Өмнө нь санхүүжилт олгож байсан төсөлд дахин санхүүжилт

олгохгүй.

Гурав.Төсөл шалгаруулах

3.1.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас инновацын төслийн сонгон шалгаруулалтын мэдээллийг тухайн оны II улиралд багтаан олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

3.2.Төсөл хэрэгжүүлэгч энэ журмын 3.1-д заасан зарын дагуу

төслийн саналыг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан төслийг

сонгон шалгаруулалтад оролцуулна.

3.4.Шинжээч нь төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа энэ журам

болон өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ыг баримтална.

3.5.Сонгон шалгаруулалтад ирүүлсэн төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт

гаргах мэргэжлийн шинжээчдийг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилно.

3.6.Энэ журмын 3.4-т заасан журмын дагуу шалгарсан инновацын

төсөлд улсын төсвөөс санхүүжилт олгох шийдвэрийг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Дөрөв.Гэрээ байгуулах, санхүүжилт олгох

4.1.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.6-д заасан шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчтэй хуанлийн 30 өдрийн дотор гэрээ байгуулна.

4.2.Нэг төсөлд олгох санхүүжилтийн дээд хэмжээ 60 сая төгрөгөөс

хэтрэхгүй, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй байна.

4.3.Төслийн санхүүжилтийг өндөр технологи, үндэсний инновацыг

хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас нэг удаа бүрэн хэмжээгээр олгоно.

Тав.Төслийн хэрэгжилтэд хяналт тавих,

үр дүнг тооцох

5.1.Төслийн хэрэгжилтэд өндөр технологи, үндэсний инновацыг

хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

5.2.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн явц болон

санхүүжилтийн тайланг жил бүрийн 02 дугаар сард багтаан өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.3.Төсөл хэрэгжүүлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш 2

сарын дотор гүйцэтгэлийн нэгдсэн тайланг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэж өгнө.

5.4.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын инновацын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь газар дээрх хяналтыг хийж, гэрээний биелэлт, үр дүнгийн тайлан гаргана.

5.5.Төслийн үр дүнг дараах үзүүлэлтээр үнэлнэ:

5.5.1.гэрээнд заасан хугацаанд зах зээлд шинээр

нэвтрүүлсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгүүлсэн, бий болгосон, арилжсан, төлбөр, тооцоо гүйцэтгэсэн, хадгалсантай холбоотой үзүүлэлтийн тоо, хэмжээ;

5.5.2.төсөл хэрэгжүүлсэн хугацаанд олсон орлого,

гаргасан зардал, түүний хэмнэлт, ашиг, борлуулалт, үйлдвэрлэл, экспортод гарсан бүтээгдэхүүний хэмжээ зэрэг татварын байгууллагад хүргүүлсэн санхүүгийн тайлангийн баталгаажуулсан үзүүлэлт;

5.5.3.зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүн,

үйлчилгээнээс өрсөлдөх чадвараар илүү болохыг нотолсон техник, эдийн засгийн үзүүлэлт;

5.5.4.нэмүү өртөг бий болгосон байдал.

5.6.Төслийн гүйцэтгэлийн явц нь санхүүжүүлэгчээс үл

хамааран удааширсан, төслийн үр дүн гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй, энэ журмын 2.3-т зааснаас өөр зориулалтаар ашигласан, 5.2-т заасан хугацаанд багтаан тайлан ирүүлээгүй бол өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг талын санаачилгаар мэдэгдэл хүргүүлж гэрээг цуцална.

5.7.Энэ журмын 5.6-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд

санхүүжилт авсан этгээдийн төслийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлж, санхүүжүүлсэн хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

Зургаа.Бусад

6.1.Энэ журмын 5.7-д зааснаас бусад аливаа маргааныг талууд

зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

----о0о----

Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 224 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД
ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар инновацын үйл ажиллагаанд оролцогчийг

шалгаруулах, оролцогчдод грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Энэ журамд заасан инновацын үйл ажиллагаанд оролцогч

(цаашид “оролцогч” гэх) гэдэгт инновацын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд хамаарна.

Хоёр.Тавигдах шаардлага

2.1.Оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.

2.1.1.хүн бол 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,

Монгол Улсын иргэн байх;

2.1.2.хуулийн этгээд бол Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг

дэмжих тухай хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангасан байх.

2.2.Оролцогчийн дэвшүүлсэн инновацын шийдэл нь технологийн

туршилт, зүгшрүүлэлтийн үйл ажиллагааг хийх дараах шаардлагыг хангасан байна.

2.2.1.инновацыг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр

ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн байх;

2.2.2.лабораторийн түвшинд боловсруулсан технологи,

бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийхэд чиглэсэн байх;

2.2.3.оюуны өмчийн зөрчилгүй байх.

2.3.Өмнө нь грант олгож байсан инновацын шийдэлд грант дахин

олгохгүй.

Гурав.Инновацын шийдлийг сонгон шалгаруулах

3.1.Инновацын шийдлийг шалгаруулах Ажлын хэсгийн

бүрэлдэхүүн, удирдамжийг жил бүр өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3.2.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчид грант олгох нөхцөл, шаардлагыг тухайн оны 2 дугаар улиралд багтаан олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

3.3.Оролцогч нь энэ журмын 2-т заасан шаардлагыг хангасан байх

ба инновацын шийдлийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох материалыг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

3.4.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 3.1-д заасан Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн шалгарсан оролцогчид грант олгох тухай шийдвэрийг гаргана.

Дөрөв.Гэрээ байгуулах, грант олгох

4.1.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.4-т заасан шийдвэрийг үндэслэн шалгарсан оролцогчтой ажлын 30 өдрийн дотор гэрээ байгуулна.

4.2.Шалгарсан оролцогчид 20.0 сая хүртэл төгрөг, эсхүл түүнтэй

дүйцэхүйц хэмжээтэй үнийн дүн бүхий мөнгөн бус хэлбэрээр грантыг олгоно.

4.3.Грантыг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас нэг удаа бүрэн хэмжээгээр олгоно.

Тав.Төслийн хэрэгжилтэд хяналт тавих

5.1.Энэ журмын 4.1-д заасан гэрээний хэрэгжилтэд өндөр

технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

5.2.Энэ журмын 4.1-д заасан хүн, хуулийн этгээд нь гэрээний

хэрэгжилтийн явц болон санхүүжилтийн тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.3.Энэ журмын 4.1-д заасан хүн, хуулийн этгээд нь гэрээний

хугацаа дууссанаас хойш 2 сарын дотор гүйцэтгэлийн нэгдсэн тайланг өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэж өгнө.

5.4.Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын инновацын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь урьдчилан тохирсон нөхцөл, болзлын биелэлтийг үндэслэн гэрээг дүгнэнэ.

5.5.Гүйцэтгэлийн явц нь өндөр технологи, үндэсний инновацыг

хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үл хамааран урьдчилан тохирсон нөхцөл, болзлыг биелүүлээгүй, энэ журмын 5.2-т заасан хугацаанд багтаан тайлан ирүүлээгүй бол нэг талын санаачилгаар гэрээг цуцална.

5.6.Энэ журмын 4.1-д заасан хүн, хуулийн этгээд нь гэрээнд заасан

урьдчилан тохирсон нөхцөл, болзлыг биелүүлээгүй бол өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн инновацын шийдлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх давуу эрхтэй байна.

5.7.Энэ журмын 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд тухайн

оролцогчийг грант олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.

Зургаа.Бусад

6.1.Аливаа маргааныг талууд зөвшилцөх замаар шийдвэрлэх

бөгөөд тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

----о0о----

Төрийн мэдээлэл · 2026 · № 8 (1403)539–547-р хуудас