Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 50
(1395)
— 2523 —

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор,

оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр, эсхүл хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.”

2/14.15 дугаар зүйл:

“14.15 дугаар зүйл.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид таслан

сэргийлэх арга хэмжээ авах

1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ

хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт

яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон үндэслэлийг тусгана.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
«Төрийн мэдээлэл» № 50, 2524-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 50 (1395)2523–2524-р хуудас