Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(721)
— 322 —

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 324

2011 оны 11 дүгээр Дугаар 324 Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам”-ын Дөрөвдүгээр бүлэгт дор дурдсан агуулга бүхий 21, 22 дахь заалт нэмсүгэй:

“21. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд улирал бүр хяналт- шинжилгээ, үнэлгээ хийж, хагас, бүтэн жилийн тайланг сайд, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хагас жилийн тайланг 7 дугаар сарын 10-ны дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор хурлын тэмдэглэл, санал дүгнэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлнэ.

22. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн дүнг жилийн эцсийн дараа оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”

2. Мөн журмын 12-ын “улирал бүр дүгнэж” гэсний дараа “хагас, бүтэн жилийн хэрэгжилтийг сайд, агентлагийн дарга, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж” гэж, 15-ын “хяналтаас хасах санал боловсруулан” гэсний дараа “сайд, агентлагийн дарга, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж” гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн журмын 16-ын “г” заалтын “Засгийн газрын 2006 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын

Төрийн мэдээлэл · 2012 · № 4 (721)322-р хуудас